2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 334 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж, Халдвартын эмнэлгийн автобусны буудалд Тулга огоо ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь H.Grace маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 56 настай эрэгтэй З гэмтсэн байна. Мөн ХУД-ийн нутаг Туул Ван хотхоны 29-р байрны урд замд N.Fuga маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Prius маркийн Д жолоочтой, T.Prius маркийн Б жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч 27 настай эрэгтэй Б гэмтсэн.