Орон сууцных нь хажууд буюу хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүй барилга барих гэж байгаа ажээ. Тиймээс тухайн байрны оршин суугчид болон СӨХ-ынхөн Нийслэлийн засаг дарга Э. Бат-Үүлд хүсэлт тавьсан байна. Гэтэл хотын дарга одоог хүртэл хариу өгөөгүй аж. Барилгын компани нь хамгаалалтын албаны залуусаар хамгаалуулж, барилгын ажлаа эхлүүлчихээд байгаа ажээ. Харин оршин суугчид барилгын ажил явагдаж буй хашааг буулгаж, ажлаа зогсоохыг шаардсан байна.