​Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 38 настай эмэгтэй. Гэтэл өөрөөсөө 6 дүү залуутай найзлаад 6 сар болж байна. Надад анхнаасаа авгайгаасаа салаад 10 сар болж байна гэсэн боловч одоо гэнэт авгай нь гарч ирээд бөөн юм болж байна.

Намайг зөвшөөрөх л юм бол авгайгаасаа салаад ирэхэд бэлэн байна гэсэн. Гэртээ ч харих тун дургүй. Бараг албаар хөөж явуулдаг болсон. Би ч бас түүндээ маш хайртай болсон байна. Сүүлийнх нь хүүхэд нь өөрийнх нь хүүхэд биш гэсэн. Одоо яах ёстой вэ?