Өнөөдрөөс Автомашины татвараа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ эхэлнэ. Тодруулбал, Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн авто тээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Тиймээс заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочийг Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна.

Т.Гэрэл