​Хотын гудамж”-аараа хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн “Madness” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд өнгөрөгч зургадугаар сарын 22-нд “ILoft Function House”-д тус хамтлагийн 3 дахь цомог болох “Colors of Us” CD-нийхээ өдөрлөг болон хамтлагийн 15 жилийн ойн баяраа угтаж тоглолтоо V.I.P найз нөхдийнхөө хүрээнд  толилуулсан.
Тэгвэл удахгүй 11 сард 15 жилийн ойн нүсэр тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэлдээ ороод буй “Madness” хамтлагийнхан шинэ клипээ өчигдрөөс цацаж эхэллээ. Ингээд тэдний ээлжит уран бүтээл болох “Хонх”-ын С.Цогтсайханы үг, ая “Нутгийн уул” дууны клипийг хүргэж байна.