Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч хоёр өмгөөлөгч нь хилийн чандад ажилтай байгаа гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 15-нд болохоор тов гарчээ. Сэжигтэнүүдийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Прокурор Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа ажээ.