Монголын Залуучуудын Холбооны санаачилсан “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс улс төрчдийн “Хар жагсаалт”-ыг зарлав. Өмнө нь зуун хар үйл явдлын нэрлэж байсан. Тэгвэл энэ удаад уг жагсаалтаа гаргахдаа хар үйл явдалд оролцсон нөхдүүдийг оруулсан ажээ.

Харин энэхүү жагсаалтад нь төр түшилцэх гэж анхны сонгуульдаа нэр дэвшиж буй залуус ч багтжээ. Тухайлбал, Г.Эрдэнэтунгалаг, Т.Аюурсайхан, Х.Хатанбааатар, П.Анужин, С.Оюунбилэг, Г.Байгалмаа, Х.Цагаанбаатар, Д.Батцогт, С.Дэмчиг А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Ц.Оюунбаатар, Л.Сэлэнгэ, Х.Оюунцэцэг, Н.Бүригдаа гээд энэ жагсаалт цааш хөвөрч байна.

Энэхүү гаргасан хар жагсаалтынхаа талаар А.Мөнхбат “Бүх намын төлөөлөл бий. Биднийг АН-ынхан эсвэл залуучуудын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг оруулахгүй гэх маш их хардлага байсан. Хар жагсаалтыг гаргах ажиллагаа эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл үнэний төлөө явлаа. Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа” гэсэн юм.

Архаг улстөрчид уг жагсаалтыг тэргүүлэв.