Язралт гэж юу болохыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Бидний арьсан дээр үүсдэг маш элбэг асуудлын нэг юм. Арьсны язралт нь зөвхөн жирэмслэлтээс бус өөр олон хүчин зүйлээс хамааралтай үүсдэг. Спорт, өсвөр насны гормоны өөрчлөлт, таргалалт, жингийн өөрчлөлт зэргээс үүдэлтэй үүсдэг. Язралт нь хөх, гуя, өгзөг, гэдсэн дээр хамгийн элбэг үүсдэг. Дөнгөж эхэлж буй үедээ улаан эсвэл хөх ягаан өнгөтэй ба арьс эдгэрсний дараа цагаан сорви тогтдог. Одоогоор язралтыг бүрэн эмчлэх боломжгүй байгаа ч лазер эмчилгээний тусламжтай бүдгэрүүлж арьсыг жигд харагдуулах боломжтой.

Яагаад язралт үүсдэг вэ?
Язралт нь дааврын өөрчлөлтөөс болж арьс сунах явдал юм. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсч улмаар хагарал нь холбогч эд болон солигддог. Энэхүү холбогч эд нь сорви үүсэх шалтгаан болдог байна.

Урьдчилан сэргийлэх
Язралтаас сэргийлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд эрсдэл бага. Үүнд: Хэт жин нэмэхгүй байх, биеийн арьсандаа хангалттай чийг өгч байх, какаоны тос, коллаген, эластин агуулсан тосны тусламжтай язралтаас сэргийлж болно. Эдгээр нь энгийн урьдчилан сэргийлэх арга юм.