ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 05.04-20.45
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий

 

Аргын тооллын 6 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 6, Их морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.