Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 37.200 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлтгэжээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна.

Энэ жил ЭЕШ хуучин журмаараа явагдана. Учир нь Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсох чадварыг сорих даалгавар нэмэгдсэн ч тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээгүй ажээ. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авах юм байна.