Цагдаагийн байгууллагын 95 жил, Монгол улсад Мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан цагдаагийн байгууллагын нэгжүүд олон үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж байгаа.

Тухайлбал, Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлстийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн Дэд хурандаа Д.Даваасүрэн даргатай хамт олон Төв аймаг дахь ахмадын асрамжийн газарт ажилласан байна. Энэ үеэр ахмадуудад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ая дууны мэндчилгээ дэвшүүлэн нэг өдрийг хамт өнгөрөөсөн юм.

Дашрамд дуулгахад, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д өнөөдрийн байдлаар 126 ахмад байдаг бөгөөд тэдний 24 нь хэвтэрт байдаг ажээ. Мөн байнгын асаргаа шаардлагатай 60 гаруй буурлууд байдаг бөгөөд ахмадууд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

А.Баярмаа