Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с 2016 оны Нийгэм эдийн засгийн зорилтод тусгасан төлөвлөгөөний дагуу 06-р сарын 12-с эхлэн Баянгол дүүргийн гэр хороолол дундах 32742 м шороон замыг хусч тэгшлэн иргэдийг ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй зорчих нөхцлийг хангахаар зорин ажиллаж байна.

 

Гэвч зарим нэг нам эвслээс нэр дэвшигчид бидний хийсэн дээрх ажлыг өөрсдөө хийсэн мэтээр иргэдэд ташаа мэдээлэл түгээж буйд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н ажилчид бид эмзэглэж байна.
Цаашид ямар нэгэн нам эвслээс нэр дэвшигч нь энэ мэтчилэн бидний хийсэн ажлыг сонгуулийн ажилдаа ашиглахгүй байхыг хүсье.

 

 

 

Эх Сурвалж: Баянгол дүүргийн Ардчилсан Нам