Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Б.Амарбаясгалан, н.Сүхбаатар нар хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Базарсадын Сүхбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Батбаярын Амарбаясгалан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Нямцэрэнгийн Мөнхбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1, 272 дугаар зүйлийн 272.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хувьтөгөлдөрийн Тамир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ласрангийн Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй үндэслэлээр хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэлээ.