​Би одоо 28 настай өндөр 170. Хүүхэд маань одоо 3 настай, хүүхэд гаргаад ихэнхи бүсгүйчүүд маань жин нэмэх гээд байдаг харин би эсрэгээрээ 57 кг 50 хүртэлээ тураад л эхний жил таргалалт гэдэг юмнаас ёстой хол байлаа би гэдэг хүн.

Гэтэл сүүлийн 2 жил нилээд жин нэмлээ, одоо би 20 кг хасмаар байна. Дасгал,хоолны дэглэмээр турж байгаа боловч санаад хүртэлээ турж чадахгүй байнаа, сайндаа л 2, 3 кг тураад цаашаа таг гацчихаад байхаар үнэхээр тэвчээр барагдах юмаа. Тэгээд нэг найз маань одоо бид нар 30 хүрч байгаа учраас заавал нэмэлт юм хэрэгтэй болсон гээд надад Herbalife уу гэсэн. Herbalife хэрэглээд ямарч сөрөг нөлөөгүй тураад сайхан болсон бүсгүйчүүд байвал зөвлөгөө, чин сэтгэлээ харамгүй хуваацаач. Хэрэглэж үзээд бичсэн үг болгон чинь надад үнэхээр их тус болох юм шүү охид бүсгүйчүүд ээ бичээд байгаарай. Баярлалаа