Өчигдөр 11:30 цагт наймхан сартай хүү хорвоог орхилоо. Тодруулбал хүү ээжтэйгээ хамт Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Өчигдөр хүүд тариа хийж байх үед реакц өгсөн байна. Ээж нь энэ үед реакц өгөөд байна болихгүй юм уу гэхэд? “Зүгээрээ тэгдэг юм” гээд тариаг дуустал нь хийсэн байна. Удалгүй найман сартай хүү нас баржээ. Энэ талаар хүүгийн ээж Фэйсбүүк дэхь ээжүүдийн групп хаана хандах талаар асуухын зэрэгцээ “12 tsagiin taria hgd tataad boli gsn chin zugeeree gd shuud shahaad tgd uud bolchihson” хэмээн тайлбарласан.

Өнөөдрийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Улмаар эмчийн буруутай үйлдлээс хүүхэд нас барсан эсэхийг тогтоох юм.

Бид энэ хэргийн талаар тэнцвэртэй мэдээлэх зорилгоор Баянгол дүүргийн эмнэлгээс тодруулга авах гэсэн боловч хэн нь ч тайлбар өгсөнгүй.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад: “Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах Дүүргийн хүүхдийн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүүхэд нас барсан” гэсэн мэдээллийг 06-р сарын 16-ны 12:49-д авч шалгасан. Тус эмнэлэгт БГД-1 хороонд суух Э /эр.8с/ нь нас барсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.” Гэв.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

М.Мөнгөн