Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын хойд урсгалыг 2016.06.15-ны өдрийн 23:00 цагаас 06.17-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаан зам засч байна.

Тиймээс энэ өдрүүдэд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал Дүнжингарав худалдааны төвд ирдэг хот орчмын чиглэлүүд Халдвартын эмнэлэг зогсоолоор буцаж эргэхээр, үндсэн чиглэлүүд Хүннү болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.