Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 20-наас буюу ирэх даваа гарагаас долдугаар сарын 05-н хүртэл Нисэх, Буянт ухаа-1,2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчим орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

 




"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.