2016 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 529 авснаас зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2 , явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 3 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд замд H.Sonata маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 26 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

БГД-ийн нутаг Дунд нолын гудамж, Нарны хорооллын 1-р байрны хойд замд T.Prius маркийн авто машины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 07 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутаг:Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар хотоос 132-133 дахь км-т асфальтан замд T.Ipsum маркийн 3 жолоочтой авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй З, зорчигч 18 настай эмэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирч 1 хүн гэмтсэн.

Ховд аймгийн Үенч сумын Жаргалант багаас баруун тийш Күв гэх шороон замд Б жолоочтой улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 38 настай эрэгтэй Б нас барсан байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.