“Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт”-ын үеийн аюулгүй байдлыг хангах болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа, томилгоот бүлгүүдийн гүйцэтгэх үүрэг, удирдлага, зохион байгуулалт, техник, тусгай хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” нэгдсэн дадлага, сургуулилтыг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны мн/03 дугаар зарлигаар баталсан “Онцгой нөхцөл байдал бий болсон үед төрийн байгууллагуудын харилцан ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад хүсэлт хүргүүлж, тус нэгдсэн дадлага, сургуулилтад төлөөлөлийг оролцууллаа.

Тандан судлах, баримтжуулах, хэлэлцээр, хэвлэл мэдээллийн, хяналт, шалгалтын, холбооны, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх, бүслэн хаах, татан гаргах, салган тусгаарлах, дайчлан баривчлах, түрэн

гаргах, харгалзан хүргэх, санхүү, хангамжийн, эмнэлгийн тусламжийн, эргүүлийн, нөөц хүчний зэрэг Улаанбаатар цагдаагийн хүрээний 39 байгууллагын 2000 гаруй алба хаагч хамрагдлаа.

Нэгдсэн дадлага, сургуулилтын ажиллагааг удирдан зохион байгуулах, өгөгдөл, томилгоот бүлгүүдийн хийгдэх дарааллыг дамжуулах, удирдлагын шийдвэр, тушаалын төслийг боловсруулах үүрэг бүхий Шуурхай удирдлагын штаб, ажлын баг тус тус ажилласан ба шуурхай удирдлагын үйл ажиллагааг штабын дарга, орлогч, гишүүд удирдан зохион байгуулсан.

Нэгдсэн дадлага, сургуулилтын хөтөлбөрийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөлд бүслэн хаах, түрэн гаргах бүлгийн тактик ажиллагаа, дайчлан баривчлах бүлгийн зэвсэгтэй үзүүлбэрийг тус тус үзүүлсэн байна.