2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 310 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СХД-ийн нутаг Зүүн салааны зам, Номин хайрхан хүнснийдэлгүүрийн зүүн замд H.Accent маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 06 настай эмэгтэй А, 04 настай эрэгтэй Х нарыг мөргөж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Галданбошигтын гудамж Цагаан байрны зүүн замд Yamaha маркийн мотциклийн жолооч П нь албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч 30 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Хөдөө орон нутагт: Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р баг Зүүнгүдэн гэх газар асфальтан замд T.Landcruicer маркийн авто машины жолооч Б нь Л жолоочтой Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Л-ийн амь нас хохирсон байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.