2 жил гаруй хугацаанд комд /ухаангүй болох/ орсон эмэгтэй сүүлчийн хүсэл болох хуримыг нь хийснээс хэдхэн цагийн дараа амьсгалын аппаратыг нь унтраан тэрээр энэ хорвоогоос явжээ. 

Су Жин болон Лу Лай гэх хос 2011 онд багагүй амжилт гарган орон нутгийн захиргаанд өндөр алба хашин шинэ байшин худалдан авчээ. Үүний дараа тэд хуримаа хийхээр төлөвлөж байв. Гэтэл сүйт бүсгүй ажил дээрээ гэнэт ухаан алдан унаснаар тэрээр дахин ухаан ороогүй аж. Үүнээс бараг 2 жилийн дараа бүсгүйн гэр бүлийнхэн амьсгалын аппаратыг салгах шийдвэрт хүрсэн бөгөөд үүнээс өмнө буюу охиныхоо 28 насны төрсөн өдрөөр хуримыг нь хийхээр болсон нь энэ гэнэ. 

Хуримын ёслолыг ухаангүй хэвтэх бүсгүйн өмнө хийж, ойр дотны хамтаан садангууд нь байлцжээ. Хуримаас хэдхэн цагийн дараа амьсгалын аппаратыг нь салгаснаар бүсгүй энэ хорвоог орхин явсан байна. Харин түүний бие эрхтэнийг өөр өвдөж шаналсан хүмүүст өгөхөөр болжээ.