Азийн топ модель Т.Туяамааг загвар сонирхогчид андахгүй ээ. Түүнийг уншигч та бүхэн "Мисс Монголиа 2010" тэмцээний авьяаслаг мисс, "Манжуурын гоо бүсгүй" тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын "Керасис"-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, "Хятад улсад болсон Олон улсын тэмцээнээс Азийн топ модель болж байснаар нь илүүтэй танина.

Ганц бие сайхан бүсгүйчүүдийг олон эртэй нэр холбогддог нь нууц биш. Тэрбээр Мөрөөдлийн театрын жүжигчин Болорчулуунтай үерхэж байгаад салсан гэдэг. Харин өдгөө хайрандаа умбаж яваа. Хайртыг нь н.Төр-Эрдэнэ гэдэг. Мисс бүсгүйнхээ нэрийг чээжин дээрээ мөнхөлж гал халуун хайраа илчилж, сүй тавьсан хосууд Австралид амьдарч, ажиллаж байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед Т.Туяамаа өөрийнхөө "гэрэлтсэн биеэр нүүр номоо чимэх болжээ.

О.Ариун