Blue moon арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ.

Энэ нь цаашдаа  манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл” -үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм.

Blue moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж эхлээд байна.

 “Монгол урлаг” үзсэгэлэнд өнөөгийн уран дархан болон монгол зургийн уран бүтээлүүд тавигдсан бөгөөд монгол үндэсний урлаг хэрхэн уламжлагдан хөгжиж буйг энэ үзэсгэлэнгээс харж болох юм.

Уг өдөрлөг 2013 оны 9-р сарын 23-31 хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021 дугаарын утсаар лавлана уу.