Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүрэгт байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага иржээ.

Уг дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход хоёр настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна. “Барилгын өндөр давхраас хүн унах гэж байна” гэсэн дуудлагын дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг гэдгийг Нийслэлийн онцгой байдлын анхаарууллаа.