2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар зэрэг эхэллээ. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 2786 хүн өрсөлдөж байгаа юм байна. Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.

Өнөөдөр төрийн гурван өндөрлөг дараах байршилд саналаа өгөх юм байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12.30 цагаас Удирдлагын академын Б корпуст байрлах УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн хороонд саналаа өгнө.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн VII хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар сургуулийн санал авах байранд очин саналаа өгөх юм.