Өнөөдөр УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ 2016 оны сонгуулийн санал хураалт орон даяар 07:00 цагаас эхэлсэн билээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хөдөө орон нутагт ирц 12 цагийн байдлаар 27.5 нь саналаа өгөөд байна. Зарим мэдээллийн хэрэгслээр аймаг, сумдад саналын хуудас дутуу очсон гэсэн мэдээ цацагдав.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад, Хөдөө орон нутагт саналын хуудас дутуу очсон тохиолдол байхгүй. Хуудас дутсан мэдээлэл ирээгүй байна" гэлээ.