Кикбокс болон муай тайн спортыг өөрийн оронд сурталчилах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилготой Монгол улсын аварга шалгаруулах 17 дахь удаагийн кикбокс болон муай тайн тэмцээн болох гэж байна. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчин

• 2016 оны 10-р саррд Азийн Олимпийн Зөвлөлөөс Вьетнамд-д зохион байгуулах Азийн Элсний спортын V наадам

• 2016 оны 08-р сард Тайланд улсад болох муай тайн залуучуудын Дэлхийн аварга,

• 9-р сард БНСУ-ын Чэнгжоу хотноо болох олон улсын тулааны спортын наадам,

• 07 сарын 27-30 нд болох зүүн азийн аварга шалгаруулах муай тайн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авах юм.

Монгол улсын аварга шалгаруулах 17 дахь удаагийн кикбокс болон муай тайн тэмцээн 2016 оны 07 сарын 18-20 ны өдрүүдэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалаар муай тай, кикбокс төрлөөр доорхи жингийн хуваарийн дагуу Улаанбаатар хотноо нээлттэй зохион байгуулагдна.

1. Өсвөр үе /11-14 нас / 2002-2005 онд төрсөн 38 кг Full Contact 46 кг Full Contact

2. Залуучууд /15-17 нас/ 1999-2001 онд төрсөн Эрэгтэй Эмэгтэй 51 кг Full Contact 38кг 54 кг Full Contact 46кг 57 кг Full Contact

3. Насанд хүрэгчид /18-34 нас / эрэгтэй 1982-1998 онд төрсөн 48 кг Мuaythai 54 кг Мuaythai 60 кг Мuaythai 63.5 кг Мuaythai 67 кг Мuaythai 75 кг Мuaythai

4. Насанд хүрэгчид /18-34 нас / эмэгтэй 1982-1998 онд төрсөн 48 кг Мuaythai 57 кг Мuaythai 63,5 кг Мuaythai гэсэн ангилалаар болох юм байна.