Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангарагаа өргөв. Чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэж, бүлгийн хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллана.