Засгийн газраас “Сайн хувьцаа” зорилтот арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд иргэд арилжааны банкуудад хандан хувьцаагаа зарах хүсэлтээ олон иргэд гаргасан. Тэгвэл гурав дахь ээлжийн мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд байршиж эхэлжээ.

Санхүүжилт орж ирээгүй хэмээн арилжааны банкууд өчигдөр мэдэгдэж байсан бол өнөө өглөөнөөс эхлэн гуравдахь ээлжийн мөнгө болон шинээр хувьцаагаа худалдсан иргэдийн мөнгийг дансанд нь байршууллаа.

Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон нь энэ юм.