Өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Улмаар Л.Мөнхбаясгаланд 10 жилийн хорих ял төлөвлөж, яллагдагчаар татсан байна. Энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөөрийн фэйсбүүк хуудастаа “Доод тал нь 10 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагчаар татагдахдаа би бүр ч сайн ойлгож байна. Хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг үнэн юм. 10 жил хоригдлоо ч би сэтгүүлч хэвээрээ, үзэл бодол минь хэвээрээ байх болно. Хэзээ нэгэн цагт энэ хилс хэргээр яллах гэж оролдож байсныг цагаатгаж л таарна. Өнөөдөр нийгэмд над шиг сэтгүүлч хэрэггүй, шоронд л суух ёстой юм бол тэрэнд нь очно оо. Харин үзэл бодол минь хэвээрээ оршино” гэжээ.