Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцлоо.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй алба хаагчид оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлав.

Арга хэмжээг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын болон цэрэг-агаарын атташе нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэд үзэж сонирхлоо