Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд

Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд, III хороололд байрлах “Номин” салбар 07 дугаар сарын 11,12-нд амарна. Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана.

“Боса-2” дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”


Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

 

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ


Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус ажиллана.


Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилгээ үйлчилнэ.


Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчилнэ.


Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.


Хүй 7 худаг руу 07 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос их багтаамжийн 20 автобус, мөн 07 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” 5 цэгээс тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ.


07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.


Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.


Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 702 их багтаамжийн тээврийн хэрэгсэл ажиллана.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ


Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

УС ХАНГАМЖ


Баяр наадмын өдрүүдэд шугамаар болон зөөврөөр ус хангах алба дараах хуваариар ажиллана. Үүнд:


Өдөр Ажиллах цаг


2015.07.10 10.00-14.00 16.00-20.00
2015.07.11 Амарна
2015.07.12 10.00-14.00 16.00-20.00
2015.07.13 Амарна
2015.07.14 10.00-14.00 16.00-20.00
2015.07.15 Амарна

07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.


ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ


Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.

 

Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

 

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:

 

Байршил Харьяа салбар компаниуд Ээлжийн инженер,оператор
1 Төвийн түгээх төв Төвийн түгээх төв 244780
2 Баруун түгээх төв Баруун түгээх төв 70282484
3 Зүүн түгээх төв Зүүн түгээх төв 70006560
4 Улаанхуаран Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 70156722
5 Дэнж найрамдал Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 454050
6 Дэнж сансар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 450697
7 Их алтан тэвш Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 452186
8 Зүүн сэлбэ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 329047
9 Батдулаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 70115026
10 Чинхүрээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 70115764
11 Энхтулга -Өргөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 321641
12 Ганзам Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 367152
13 Түшээ дунд гол Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 341826
14 Баруун их нарлаг Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 70120203
15 Гандан дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 70149711
16 Хүрээ дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 77065560
17 Ашид мөнх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 70187491
18 Өнөр энх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 70282966
19 Таван шар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 70180015

 

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

 

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ


“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийнхооронд амралтгүй ажиллана