Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ сарын 10-нд хязаалан, шүдлэн морьдын уралдаан болсон юм. Энэ үеэр долоон долоон унаач хүүхэд мориноосоо унасан сэрэмжлүүлэг мэдээг хүргэсэн

Тэгвэл өнөөдөр Соёолон насны морьдын уралдааны замд таван хүүхэд мориноос унажээ. Гэхдээ хүүхдүүд гэмтэл бэртэл аваагүй байна. Харин хоёр үрээ эндсэн харамсалтай хэрэг гарсан гэдгийг Уяачдын холбооноос мэдээлэв.