Тулгар Төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөр

07.00-9.20 цагт: Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

10.30-12.30 цагт: Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13.00-13.05 цагт: Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ.

10.00-15.00 цагт: Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20 цагт: Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 цагт: Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 цагт: Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 цагт: Урлагийн тоглолт

15.30-16.30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 цагт: Урлагийн тоглолт

16.40-17.00 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 цагт: Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 цагт: Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана.