Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй улс орнуудын төр, засгийн тэргүүд, төлөөлөгчид "АСЕМ вилла" цогцолборт дурсгалын зураг авахуулав.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Дээд түвшний уулзалтад 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч төлөөлөгчид оролцож байгаа. Тэд "Их тэнгэр" цогцолборт байрлах "АСЕМ вилла"-гийн Их гэрийн дэргэд өнөөдөр өглөө дурсгалын зураг татуулав.

Н.Туяа

Эх сурвалж: www.montsame.mn