Улаанбаатар хотноо АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олон улсын арга хэмжээтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор амралтын өдрүүдээр ч автотээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийсэн билээ. Харин өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна.