"Шинэ үе" продакшны жүжигчин Л.Сөрөлтийг уншигч та сайн таних биз ээ. Жүжиглэхийн хажуугаар чамгүй дуулчихдаг авьяаслаг залуу. Олон түмэн түүнийг үргэлж л нүүрний баясгалантай явдаг хөөрхөн хүү хэмээн таарахаар магтчихдаг гэсэн.

Олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин залуу маань хүүхэд байхдаа үнээтэй шоколад, молоконд нугасгүй байсан аж. Тэгээд ээжийнхээ түрүүвчнээс мөнгө туугаад амттанаа авч ганцаараа идчихдэг шаггүй хөдөлгөөнтэй хүү байсан тухайгаа "17нас" ток шоунд оролцох үеэрээ хуучилжээ.