МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилно гэсэн хүлээлттэй байсан ч уг асуудлыг хэлэлцээнгүй, харин аймгуудын засаг дарга нарыг урьдчилсан байдлаар тодруулсан байна. Тухайлбал,

Архангай – Ц.Мөнхнасан
Баян-Өлгий – А.Гиламхан
Баянхонгор – Г.Батжаргал
Дорнод – М.Бадамсүрэн
Орхон – Д.Батлуг
Өвөрхангай – Г.Ганболд
Өмнөговь – Н.Наранбаатар
Сэлэнгэ – Ш.Оргил
Увс – Д.Батсайхан
Ховд – Д.Галсандондог
Хөвсгөл – Л.Ганболд
Хэнтий – Н.Ганбямба
Төв - Батжаргал нарыг Засаг даргаар тус тус сонгожээ. Одоо тэдний нэрийг Ерөнхий сайдад өргөн барьснаар захирамж гарган томилгоог албажуулах юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны захирамжаараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гомбодоржийн Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Төмөртогоогийн Энхтүвшинг томилсон.