УИХ-ын гишүүн асан Г.Уянга бүсгүй сэтгүүлчээс төр түшилцэх эрхэм болж явсан. Түүнийг таньж мэдэх нь их шударга хэмээн дүгнэдэг. Гэхдээ энэ жилийн сонгуулийн өмнө факталсанаасаа болоод олон хүний санал авч чадаагүй гэдэг.

Харин түүний төрийн түшээ байхаа больсон үеийн имиж олныг цочирдуулав. Олон нийт Г.Уянга "сонгуульд ялагдаад сэтгэл гутралд ороод үсээ хусаж" гэлцэж байгаа бололтой. Магадгүй тэрбээр багын сэвлэгээ үргээлгээгүй байсан ч магад.

Ямартай ч үсний хойноос харамсдаггүй гэдэг. Бүсгүй хүнийг үс, зүс нь чимдэг хойно ургаад ирэхээрээ эмэгтэйлэг төрхөндөө орох нь ойлгомжтой.

Дашрамд сонирхуулахад, Түүний нэрийг Хонгорзул гэдэг. Ээж нь түүнд ийм нэр өгсөн ч эмээ, өвөө нь зөвшөөрөлгүй зээ охинынхоо нэрийг Уянга гэж сольсон түүхтэй гэнэ билээ.