“ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа. Анх тус хамтлагийн залуучууд "Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон гэдгийг хүмүүс андахгүй сайн мэддэг.

Энэ хамтлагийн ганц "сарнай" гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг бүсгүй. Тэгвэл эрчүүдийн харцыг булааж явсан сайхан бүсгүй маань сүүлийн үед уран бүтээлээсээ чөлөө аваад сураггүй байсан билээ. Харин түүний нуугдмал байдлын учиг тайлагдав. Тэрбээр ээж болсон гэнэ шүү. Хөл хүнд төрхөө ихэд нууцалж байсан түүний төрсний дараах үеийн гэрэл зургийн ангийн анд нь дэлгэж орхилоо.

О.Ариун