Би 24 настай эмэгтэй. Би нэг залуутай танилцаад бараг сар гаран утсаар ярьж , мессежлэдэг байв. Ингэсээр уулзах тов гаргаж байгаад уулзлаа.

Тэгтэл миний очсон газар миний таньдаг 2 залуу таараад би нэгнээс тэр далимаараа бичиг баримт авч явах байсан тэр 2-той бол ямарч холбоогүй л дээ багийн найзууд тэгээд нөгөө 2 найзаасаа бичиг баримтаа авчаад нөгөө залуугийнхаа байгаа газар нь очсон.

Тэгээд л найзтай нь нийлээд 3-лаа пиво уугаад суулаа тэр залуу их сонин сайн харж юм ярихгүй болж өгвөл өөр тийшээ харж сууж байгаад найзынд нь очлоо. Би чамд таалагдсан уу би зурагнаасаа өөр байна уу гээд л асууж өгсөн. Би ч үгүй ээ адилхан байна гэж хэлсэн үнэндээ би тэрнээс өмнө тэрэнд дурлачихсан байсан учраас надад бүх юм л сайхан байсан.

Тэр орой тэр залуутай унтчихсан өглөө эрт би гэрлүүгээ яваад орой нь очоод мессеж бичсэн хариу ирэхгүй болохоор чи ямар муухай залуу вэ хоёулаа харьцахаа больё гэсэн. Тэгсэн нөгөө залуу чинь одоо ийм юм яриад яахав дээ 72 цагийн эм аваад уучихаарай өглөө хэлэхээ мартчиж чамд баярлалаа баяртай гэсэн. Ийм муухай залуус байдаг гэжүү дээ итгэсэн нь миний буруу юм байна л даа.