Яг одоо Төрийн ордонд байнгын хороод хуралдаж, Засгийн гаүрын гишүүн томилох эсэхийг хэлэлцэж байна.
Дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тус тус томилохыг дэмжлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох эсэхийг хэлэлцэх юм.
Байнгын хорооны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.