Залуусын сонсох дуртай хамтлагууд нэг бол “Татар” хамтлаг. Тус хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун буюу Мөөгий нэгэн үе улс төрд орохоор хүч үзээд авсан. Түүнийг өдгөө хувийн бизнесээ эрхлээд маш амжилттай яваа гэдэг.

Дуучнаас бизнесмен болж айл гэрийн ноён нуруу болсон тэрбээр гэр бүлтэй болоод 13 жил болж байгаа ажээ. Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд хамт суралцдаг байсан бөгөөд хосууд өдгөө хоёр хөөрхөн охинтой.

“12 жилийн өмнө анхны болзоондоо өөрт байсан 500 төгрөгөөр витсамо ундаа авч өгөөд энэ бүсгүйтэй энэ өдөр танилцаж билээ. Амьдралын гэрэл минь болж яваа эхнэртээ хайртай шүү ”гэж хайрын амьдралын эхлэлийг тавьсан тухайгаа олонд дуулгаж байсан билээ. Тэгвэл өдгөө хосууд гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна.