Хуучны чадварлаг загвар өмсөгчдийн нэг болох Эра буюу Эрдэнэтуяа сүүлийн үед тун завгүй яваа гэнэ лээ. Загвар өмсөгч Эрдэнэтуяа ид тайзан дээр алхаж байх үедээ топын титмийг хүртэж чадаагүй ч Монголын шилдэг, чадварлаг моделиудын нэг болж чадсан. Өөрийнхөө хүрч чадаагүй амжилтыг гарын шавь нараараа залгуулахаар шийдсэн тэрбээр хэдэн жилийн өмнөөс загварын агентлагаа байгуулан ажиллаж эхэлсэн юм. Түүний эхлүүлсэн ажил хэрэг ч өдгөө хүрээгээ тэлсээр оны шилдэг дүр төрхт загвар өмсөгчийг тодруулах New face наадам болтлоо өргөжсөн. New face наадам ч цөөнгүй жилийн хугацаанд зохион байгуулагдсан Монголын загварын ертөнцийн өнгийг тодорхойлолцдог томоохон тэмцээн болжээ. Энэ жил ч Эрдэнэтуяа бүсгүйн зохион байгуулдаг “New face -2014” уралдаан болдгоороо болох бөгөөд бүртгэл тун удахгүй эхлэх гэнэ шүү.