Цэцэрлэг, сургуулийн бүртгэл 22-нд эхэлнэ
2016/08/01
Цэцэрлэг, сургуулиудын элсэлтийн бүртгэл энэ сарын 22-28-ны өдрүүдэд эхэлнэ. Ингэхдээ өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн Боловсролын газрын даргын "Хамран сургах тойрог тогтоох тухай тушаал"-ыг үндэслэх юм.
Тодруулбал, эцэг эхчүүд оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргийн 128 сургууль элсэлт авах аж.
Зочин · 2016/08/01