МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Уг хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мэргэжлийн Засгийн газар нь 13 яам, 13 сайдтай ажиллахаар болсон.

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Уг хуралдаанаар дэд сайд нарыг томилж магадгүй гэсэн сургаар ийн хуралдаж буй ажээ.

Дэд сайдад томилогдохоор дараах хүмүүс тодорлоо.

Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

Хуульзүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц..Батбаяр

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн

Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр

Барилга, хот байгуулалтын дэд сайд М.Батбаяр нарын нэрс тодорхой боллоо.