“Босоо Хөх Монгол”-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэвийг хятадуудад хөлслөгдсөн монгол залуус зодож тамлан аминд нь хүрэх шахсан тухай тус байгууллагынхан цахимаар цацаж байна.

Энэ хэргийг Хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монгол иргэн Чинба гэгч нар захиалсан бөгөөд монгол залууст их хэмжээний мөнгө өгсөн хэмээн эх сурвалж мэдээллэв. Тэдгээр залуус хохирогч Д.Чойпүрэвийн хөл, гурван хавиргыг хугалж, тархинд нь гэмтэл учруулсан байна. Одоогийн байдлаар гэмтлийн зэргийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд Д.Чойпүрэвийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж буй юм.