Энэ сарын 04-ний өдөр Бээжин-Эрээн чиглэлийн автобус шатсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл уг автобус нь “Есөн луу” компанийх бөгөөд зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан байна. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртжээ.

Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна хэмээн Гадаад харилцааны яам, Консулын газраас мэдээллээ.