Их хэмжээний устай, үргэлжилсэн бороо орж, үер буусны улмаас зорчих боломжгүй болсон орон нутгийн зарим автозамын хөдөлгөөнийг түр хаажээ.

Тодруулбал, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон байна. Иймээс уг замын хөдөлгөөний хааж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулан түр зам гаргажээ. Мөн Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто зам эвдэрчээ.

Завхан аймаг Солонготын даваа орчим зам шавар ихтэй байгаа тул орон нутгийн чиглэлд зорчих жолооч нарт анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.