“Рио-2016” олимпод оролцож буй манай улсын жүдо бөхийн тамирчдаас гурав дахь өдрийн барилдаанд финалдсан Гавъяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж Монголчуудынхаа сэтгэлийг омогшуулж бахархал болоод байгаа билээ.

Ийнхүү Олимпийн анхны медалийг авч ирсэн тэрбээр нутгийн бөх Д.Сильвад вазари үнэлгээгээр ялагдан, мөнгөн медаль зүүсэн юм. Гэхдээ түүнийг алтын дайтай мөнгө медалийн эзэн болсон гэж ард түмэн нь үнэлж, магтаж байна.

Д.Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн бөгөөд таван дүүтэй. Түүнд самбо, жүдогийн “А” үсгийг н.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нар зааж өгсөн гэдэг. Тэрбээр 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүж, ОУ-ын тэмцээний анхны амжилтаа гаргасан. Үүнээс хойш медалийн буухиагаа таслахгүй явсаар өнөөдрийн энэ оргилд хүрчсэн чадсан мундаг тамирчин юм. Ингээд түүний гоёлын даашинзтай үзэсгэлэнтэй төрхийг онцлон сонирхуулж байна.